Япончуудын зохион бүтээсэн технологийн 5 өвөрмөц шийдэл

 

Япон улс нь Хятад болон Америкийн дараа орох дэлхийн 3-дугаар том эдийн засаг зах зээлтэй улс юм. 127 гаруй сая хүн амтай хэдий ч 377.976 км квадрат нутаг дэвсгэрт өвөрмөц технологийн шийдлийг бий болгон гайхалтай хөгжил, дэвшлийг эхлүүлснээрээ алдартай улс. Ингээд та бүхэндээ Япончуудын зохион бүтээсэн технологийн өвөрмөц шийдлүүдийг танилцуулъя.

1.Цацраг идэвхит бодисыг ховор түүхий эд болгон хувиргах

Японы засгийн газар жил бүр инновацийн салбартаа 530 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг.Үүний үр дүнд атомын зэвсгээс гардаг цацраг идэвхит бодисыг хог хаягдлыг ховор метал болгон хувиргаж чаджээ.

 

2. Хөлдөөх технологи

Зарим төрлийн жимс болон ногоонуудыг хөлдөөж болдоггүй. Учир нь хүйтэн мөс нь тухайн жимс ногооны эсийн ханыг гэмтээдэг байна. Иймээс Япончууд хүнсний бүтээгдэхүүний эсийн ханыг гэмтээхгүйн тулд усны молекулуудын эргэлтээр хөлдөөдөг төхөөрөмжийг зохион бүтээмжээ. Энэхүү хөлдөөгч нь жирийн хөлдөөгчнөөс 5 дахин илүү хурдан хугацаанд хоол хүнсийг амт чанарыг алдагдуулахгүйгээр хөлдөөх ба 30 хувь бага энергийг зарцуулдаг байна.

 

3.Энтрепренерүүдийн зуслан

Зуслан гэхээр хамгийн түрүүнд амралт эсвэл англи хэл санаанд ордог үе ард хоцорчээ. Япон улс өсвөр насны хүүхдүүдийн дунд энтрепренерийг сурталчлах зорилгоор "Энтрепренерүүдийн зуслан"-г нээсэн байна. Тэрээр хүүхдүүд хэдэн багт хуваагдан аппликэйшн хөгжүүлэн өрсөлддөг юм байна.

 

 

4.Сандлын оронд сегвэй

Сегвэй буюу доороо дугуйтай энэхүү төхөөрөмжийг Япончууд сандал хэлбэрээр өөрчлөн бүтээжээ.Ингэснээр энэхүү сандлыг оффис болон орон сууцандаа хэрэглэхэд илүү тохиромжтой болж байгаа юм.Мөн ролк хэлбэрийн сегвей зохион бүтээсэн нь залуучуудын дунд эрэлт хэрэгцээ ихтэй байна.

 

5. Машины утаа бууруулж түлш хэмнэх бүтээгдэхүүн

Япончууд агаарын бохирдлоос амжилттай салж чадсан улсуудын нэг. Тэрээр машины зарцуулах түлш болон утаа хаялтыг багасгах зорилгоор Adpower хэмээх бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн нь амжилттай болж, өдгөө Монгол, Хятад, Иран, Макао, Австрали гэх мэт 30 гаруй оронд худалдаалагдаж байгаа юм байна.