Байгаль орчинд ээлтэй амьдрал таны унаж буй машинаас эхэлнэ

 

НҮБ-ын гаргасан судалгаагаар байгаль орчинд хамгийн ээлгүй 10 бодисын нэгт машины хорт утаа тооцогддог. Нэн ялангуяа машины хорт утаанд агуулагдах нүүрс төрөгчийн исэл болон азотын исэл нь байгаль орчин төдийгүй хүний биед тун хортой бодис юм.Мөн машины утаанд агуулагдах хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг бусад хорт бодисууд нь дэлхийн дулаарлыг үүсгэж буй гол хүчин зүйлсүүдийн нэг болсоор байна. Түүнчлэн машины хорт утаа нь газраас 50-80 см-ийн өндөрт байдаг буюу хүний амьсгалах түвшинтэй ойролцоо оршдог тул дараах өвчлөлийн эх үүсвэр болдог.

Үүнд:

  •  Амьсгалын замын цочмог болон архаг өвчин, 
  • Харшлын эмгэг үүсгэх
  •  Элэг, бөөр, уушгийг гэмтээх
  • Дааврын үйл ажиллагааг алдагдуулах
  • Нүдний салстыг гэмтээх
  •  Зүрх судас, мэдрэл сэтгэхүйн эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг сөрөг хүндрэлүүдийг үүсгэдэг.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 385'958 автомашин байгаа ба тэдгээрээс ялгарч буй утаа нь иргэн бүрийн эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөг үзүүлж байна. Бензиний хөдөлгүүртэй төдийгүй дизель түлшийн хөдөлгүүртэй машины аль аль нь дээр дурьдсан хорт бодисыг ялгаруулж байдаг. Эдгээр бодисын ялгарлыг бууруулах нь машины эдэлгээнд болон байгаль орчинд эерэгээр нөлөөлнө.

Машинаас гарч буй хорт утааг хэрхэн бууруулах вэ?

Машины утааг бууруулах дэвшилтэт технологоор хийгдсэн бүтээгдэхүүнийг машиндаа суурилуулах нь зүйтэй. Япон эрдэмтдийн зохион бүтээсэн "Adpower" хэмээх бүтээгдэхүүн нь олон оронд машины  хорт утааг багасгахад хувь нэмрээ оруулж байна. "Ad power" бүтээгдэхүүний гол үйлчлэл нь хүний эрүүл мэнд болон байгальд хор нөлөө үзүүлж буй олон төрлийн өвчнийг үүсгэгч хорт химийн элементүүдийг 40 хүртэл хувиар бууруулна. Мөн машины хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг гэх мэт олон давуу талтай.

"Adpower"-ыг машинд суулгасан үед машины хурд хүч нэмэгдэж, машины сэвчээ, кольц, поршин зэрэг моторын эд ангийг элэгдлээс хамгаалан эдэлгээ нь уртасна. Түүнчлэн түлш зарцуулалтыг  12-28 хувиар багасгадгаараа хувь хүний санхүү эрүүл мэнд болон байгаль орчинд давхар эерэг нөлөө үзүүлж байна.