ЭДПАУР шатахуун хэмнэгч гэж юу вэ?

 

Дэлхийн дулаарлаас урьдчилан сэргийлж, агаарын бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэйгээс гадна бидний шатахуун цаашлаад мөнгө санхүүд хүртэл ашигтай ЭДПАУР гэж яг юу вэ?

ЭДПАУР нь тусгай хайлш, фиберглаз, тусгай пигментээр хийсэн хүчилтөрөгчийг идэвхжүүлэгч бүхий Япон улсын эрдэмтдийн бүтээл бөгөөд түүнийг хэрэглэснээр хөдөлгүүрт 100%-н шаталт явагдах нөхцөл бүрэлдэнэ.

ЭДПАУР бүтээгдэхүүний ажиллах зарчим

ЭДПАУР нь өөрөөсөө электрон ялгаруулж агаарын бохирдлын улмаас үүссэн бохир элементүүдийг салгаж хүчилтөрөгчийг цэвэршүүлнэ. Цэвэр хүчилтөрөгч нь түлштэй нэгдсэнээр хөдөлгүүрт 100%-н шаталт явагдах нөхцөлийг бүрдүүлнэ.    

ЭДПАУР бүтээгдэхүүнийг хэрэглэснээр дараах үр дүнгүүд шууд мэдэгдэх болно.

  • Шатахуун зарцуулалтыг хэмнэнэ

Монголд хийсэн туршилтаар 12-28 хувийн түлшний хэмнэлт гарсан бөгөөд өөрөөр хэлбэл хэрэглэгч 2 жил ашиглах хугацаанд өдөр бүр 10.000₮-н шатахуун хэрэглэхэд 2.044.000₮ хэмнэнэ.

  • Хорт утаа буурна

Хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж, зүрх судас, уушги, амьсгалын зам, харшил зэрэг өвчнийг үүсгэгч тээврийн хэрэгслээс гарч байгаа хүхэрлэг хий, натрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл зэрэг хорт химийн элементүүдийг 40 хүртэл хувиар бууруулдаг.

  • Моторын хүч нэмэгдэнэ

Бүрэн шаталт явагдсанаар таны машины хүч нэмэгдэж, хааз хөнгөн болохын зэрэгцээ машины сэвчээкольцпоршин зэрэг моторын эд ангийг эвдрэлээс хамгаалж, моторын ажиллах хугацааг уртасгана.

ЭДПАУР бүтээгдэхүүнийг хэрэглэж болох тоног төхөөрөмжүүд

Бүх төрлийн хөдөлгүүртэй суудлын авто машин, ачааны тэрэг, автобус, мотоцикл, барилга хөдөө аж ахуй, үйлдвэрийн зориулалт бүхий хүнд болон хөнгөн машин механизм, тоног төхөөрөмжүүдийн агаар шүүгчид нааж байрлуулж өгнө. Тус бүтээгдэхүүнийг 2 жилийн хугацаатай хэрэглэх бөгөөд моторын хүчин чадал, энгийн болон турбо мотор, түлшний төрлөөс хамаарч 1-4 ширхгээр машиндаа суурилуулна.