Mitsubishi GDI хөдөлгүүрт үүсч болох доголдлууд

GDI /Gasoline Direct Injection/ хөдөлгүүр гэдэг нь түлшний шууд тэсрэлттэй хөдөлгүүр бөгөөд дизель хөдөлгүүртэй хүчин чадлын хувьд ойролцоо бөгөөд түлшийг хэмнэлттэй зарцуулдгаараа онцлогтой. Энэхүү хөдөлгүүрийг Мицүбиши Моторс Компани зохион бүтээж 1995 оноос хэрэглээний автомашинуудад тавьж эхэлжээ. 15 жилийн туршилт судалгааны дүнд болон өмнө нь зохион бүтээж байсан хөдөлгүүрүүдийн ололттой талууд буюу патентлагдсан 200 шинэ технологи энэ хөдөлгүүрт тусгагдсан байна. Уг хөдөлгүүр нь түлшний хэмнэлт маш сайн, өндөр хүчин чадалтайгаас гадна ялгаруулж буй хий нь хорт утаа багатайгаар онцлог юм.

Манай оронд сүүлийн үед энэ мэт ололтуудаас тусгасан, байгаль экологид эерэг нөлөөтэй хөдөлгүүр бүхий автомашинууд олноор орж ирж байгаа нь сайн талтай боловч манай орны шатахууны чанараас болж хөдөлгүүр болон түлшний насост эвдрэл үүсдэг. Энэ нь GDI насос нь 850-1600 долларын үнэтэй байдаг учраас автомашин эзэмшигчдэд эдийн засгийн хаьцангуй өндөр хохирол учруулдаг. Тиймээс тус хөдөлгүүрийн ажиллагаа ерөнхий зарчим болон ашиглалтанд анхаарах зарим зүйлийн талаар зөвлөгөө өгч байна. Монголд хэрэглэгдэж байгаа бензин нь хар тугалганы хольц ихтэй учир хөдөлгүүрийн эвдрэх гол нөхцлийг үүсгэдэг. Ийм хөдөлгүүр нь бензинийг шууд шатаах камерт тэсэлдэг онцлогтойгоос гадна агаар болон түлшний холимог үүсэх ба тэслэх үйл явцыг маш нарийн мэдрэмжтэй удирдах боломжийг олгосон. Энэ нь жирийн хөдөлгүүр ажиллах боломжгүй агаар болон түлшний ядуу холимогт ч ажиллах чадвартайгаар бүтээсэн байдаг. Агаар түлшний ядуу холимогт найдвартай ажиллах байдал нь түлш хэмнэлтэд шууд нөлөөлдөг.

Холимог түлшний хувь хэвийн хэмжээнээс хэм ихэссэн үед баяжсан холимог гэж нэрлэдэг бөгөөд агаарын хэмжээ хэт бага байвал ядуу холимог гэдэг.

Монголд явж байгаа GDI хөдөлгүүр бүхий авто машинуудад дараахь зүйлс ажиглагджээ. Ийм хөдөлгүүртэй автомашин зүгээр асаад хоосон эргэлтэнд буюу нормальдахад унтрахгүй ажиллах боловч хааз нэмж өгөхөд бөглөрдөг. Өөрөө хэлвэл, хаазны педаль дээр хөл зөөлөн хүрсэн тохиолдолд зүгээр явдаг ба харин хаазыг нэмж өгөхөд хөдөлгүүр унтардаг. Энэ нь GDI-ийн онцлогтой холбоотой. Мицүбиши Моторсын үйлдвэрлэсэн хөдөлгүүрийн түлш шахалтын шугам нь – үе шаттай байдаг.

Банкинд байрласан №-р насос бензинийг сорж автомат удирдлагаар тохируулагдсан даралт бүхий бензинийг үндсэн насост өгөх ба энэ насос тодорхой үе шаттайгаар даралтыг шаардагдах хэмжээнд хүргэдэг. Ачаалалгүй үед даралт бага байх ба ийт үед цилиндр нь дээд зэргийн ядуу холимогийг шатаах ба энэ үед түлш бага шаардагдана. Ачааллыг ихэсгэхэд даралт өснө. Энэ нь 1-р насос жирийн үед амарч байх ба ачаалал ирсэн үед даралт өгнө гэсэн үг. Үндсэн насост энэ даралтыг нарийн чанга хянадаг мэдрэгч байдаг ба түүний ажлын хэсэгт маш нарийхан суваг очсон байдаг ба энэ суваг нь бензин доторх элдэв жижиг хогоор амархан битүүрдэг. Ингэж бөглөрсөн тохиолдолд үндсэн суваг дахь түлшний даралтыг уг мэдрэгч мэдрэхгүй гэсэн үг. Ийм учраас бага ачааллын үед уг мэдрэгчээс очсон дохио удирдлагын блокод очихгүй ба хөдөлгүүр жирийн ажиллана. Харин ачаалал өгч эхлэхэд буюу хааз нэмэхэд даралт хүрэлцэхгүй байна гэсэн хуурамч дохио тэсрэлтийн удирдлагын блокод очсоноос болж хөдөлгүүр унтарна. Бөглөрсөн энэ сувгийг цэвэрлэн бөглөөг гаргаснаар дээрхи хүндрэлийг арилгаж болох боловч энэхүү хуурамч мэдээлэгчийн нөлөөгөөр ачаалал авч байсан үндсэн насос тооцолсноос өндөр ачаалалд ажилласнаар эвдэрдэг ба GDI насосыг солихоос нааш энэ эвдрэл засагдахгүй юм. Иймэрхүү хортон үүссэн плунжер нь даралтыг шахахаа больж эвдэрч эхэлдэг. Мөн түлшний сав хэтэрхий бохир явснаас болж хогтой түлш насос дотор орсноор эд ангийг эвдрэхэд хүргэдэг.

Та ADPOWER бүтээгдэхүүнийг 7722-8822 дугаарт залган хүргүүлэн авах боломжтой. ДЭЛГЭРЭНГҮЙ