Хосолсон хөдөлгүүрт машинуудын аль нь хамгийн их хэмнэлттэй вэ?

Hybrid машин нь дэлхийн дулаарлын эсрэг агаарын бохирдолыг багасгахад зориулсан машин гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Hybridбуюу шатахуун болон цахилгаанаар явдаг энэ машинууд мөнгө хэмнэж чадах эсэх талаар асуудал сүүлийн үед маш их анхаарал татсан ба хариулт шаардсан асуудал болоод байгаа билээ. Ийм төрлийн машинууд шатахууны хувьд хэмнэлттэй хэдий ч үнэ өндөртэй байдаг.

Тэгэхээр эцсийн эцэст эдгээр машинууд мөнгөнд хэмнэлттэй байж чадах уу?

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа одоо үед эрлийз машиныг сонгосноор жирийн шатахуунаар явдаг машины зардлыг 5 жилийн дотор 4000$-оор хэмнэх боломжтойг судлаачид гаргасан байна.

12 эрлийз машинуудын 6 нь татварын хөнгөлөлт авахыгаа тооцоогүй байхад л ойролцоогоор $500-$4,250-н хэмнэлтийг бий болгодог ба үүнд Toyota Prius, Chevrolet Malibu гийн эрлийз загвар, Ford Escape, Saturn Vue, ба Toyota Camry зэргийг нэрлэж болно. Харин Honda Civic, Nissan Altima, Saturn Aura зэрэг эрлийз машинууд хэвийн загваруудыгаа бодвол 5 жилийн дотор $250- $750-ooр илүү зарлагатай байж болох хэдий ч зарим хэрэглэгчидэд илүү тохиромжтой байх үе бий.

Мөн Lexus GS 450h, RX 400h , Toyota Highlander Hybrid зэрэг эрлийз машинууд энгийн хувилбаруудаасаа 5 жилийн хугацаанд илүү их зарлагатай байдаг байна.

Хэрэглэгчидийн судалгаагаар эрлийз машинуудын борлуулалт өнгөрсөн жилд бараг 40%-аар өссөн ба мөн цаашид машин худалдан авагчидын 32% нь эрлийз машин авах төлөвлөгөөтэй байгаа талаар дүгнэлт гаргасан байна.
Эрлийз машинууд дотроос хамгийн их мөнгө хэмнэдэг машин нь Toyota Camry Hybrid бөгөөд тухайн машин нь 5 жилийн дотор $4,250-ыг хэмнэх юм байна.

Харин Saturn Vue Greenline Hybrid нь $3,000-ыг, Toyota Prius болон Chevrolet Tahoe $2,000-$1,500-ыг хэмнэх юм байна.

 

Шатахуун хэмнэх үйлчилгээтэй ADPOWER бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.
Adpower бүтээгдэхүүнийг хэрэглэснээр:
-Таны машины утаа хаялт багасна
-Шатахуун зарцуулалт 30 хүртэлх хувиар буурна
- Моторын хүч мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэх мэт олон давуу талуудтай. ХОТЫН ТӨВӨӨР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ.
ЗАХИАЛАХ УТАС: 7722-8822 ДЭЛГЭРЭНГҮЙ