Шатахууны зарцуулалтыг бууруулах энгийн аргууд

Машины бүрэн бүтэн байдлыг хангах

Доголдолгүй автомашин – шатахуун хэмнэх гол үндэс. Автомашины эд анги, механизмын хэвийн ажиллагаагүйгээр шатахуун хэмнэнэ гэсэн ойлголт байхгүйг анхаарна уу. Агаарын болон шатахууны шүүлтүүрийг шалга. Хэт бохирдсон шүүлтүүр шатахууны хэрэглээг 4%-иар нэмэгдүүлдэг. Таны автомашинд тохирсон, чанарын шаардлага хангасан моторын тос хэрэглэнэ, мөн цахилгаан хэмнэх тосыг анхааралдаа аваарай. Энэ тохиолдолд шатахуун 2% хүртэл хэмнэгдэнэ. Машины дугуйны хийг тохирох хэмжээнд хийлнэ. Хий султай дугуй – шатахуун их зарцуулахаас гадна дугуйны эдэлгээг богиносгоно. Ядаж сард нэг удаа дугуйныхаа хийг тусгай багажаар шалгуулж байгаарай. Ингэснээр та шатахуунаа 3% хүртэл хэмнэх боломжтой.

Хэт их ачаа ачихгүй байх

Физикийн хуулийн дагуу машины жин шатахууны зарцуулалтанд шууд нөлөөлнө. Машин тань хэдий хэр хөнгөн байна төдий чинээ шатахуун бага хэрэглэнэ. Машинаа ачааны тэрэг бүү болгоорой. Илүүдэл жингээс шууд сал – ачааны бүхээгт хэрэгтэй хэрэггүй зүйл бүү ачиж бай. 100 кг илүү ачаа шатахууны зарцуулалтыг 100 км тутамд 0,4 литрээр нэмдэг ажээ.

Жигд хурдтай явахаа мартаж болохгүй

 
Жолоодлогын ур чадвар – шатахууны зарцуулалтанд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл. Огцом хурд авах, огцом тормоз гишгэх – эдгээр нь шатахуун зарцуулалтыг хот дотор 40%-иар, шулуун замд 30%-иар нэмэгдүүлнэ. Замын түгжрэл зөвхөн таны цагийг авч нервтүүлэхээс гадна шатахууны зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Тийм учраас та замд гарах цаг хугацаагаа урьдчилан тооцоолж байгаарай.

Хурдаа хянаарай

Хэвийн дундаж хурд нь шатахуун хэмнэхэд шууд нөлөөлнө. Үүнд бас л физикийн хууль үйлчилж байгаа хэрэг: автомашины хурд нэмэгдэхэд өөдөөс ирж байгаа агаарын эсэргүүцлийн коэффициент нэмэгдэнэ. Аливаа автомашины хурд 80 км/цагт хүрэхэд шатахууны зарцуулалт нэмэгддэг, тэгэхээр цагт 96 км хурдлахад шатахууны зарцуулалт 14% нэмэгдэнэ гэсэн тооцоо гарна. Хурдны хязгаарыг баримтлахад та шатахуунаа 17,5%-иар хэмнэх боломжтой.


Агааржуулагч бага хэрэглээрэй

Халууны улиралд шатахууны хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгддэг – хөдөлгүүр зохих хэмдээ хурдан очиж халж эхэлдэг, халуун агаар нь аэродинамикийн эсэргүүцэл бага үзүүлдэг. Мөн эйр кондишн шатахууны хэрэглээг 25%-иар нэмнэ. Иймд та бүхэнд дараах зөвлөгөөг өгье: Бага хурдтай явж байхдаа цонхоо нээж, харин өндөр хурдтай явж байхдаа агааржуулагчаа ажиллуулна. Хөдөлгөөнд оролцохоос өмнө цонхоо нээгээд машинаа асаагаад явахдаа агааржуулагчаа ажиллуулж эхэлнэ – ингэснээр таны автомашин амархан сэрүүцэх ажээ.
 

Шатахуун хэмнэх үйлчилгээтэй ADPOWER бүтээгдэхүүнийг танд санал болгож байна.

Adpower бүтээгдэхүүнийг хэрэглэснээр:
-Таны машины утаа хаялт багасна
-Шатахуун зарцуулалт 30 хүртэлх хувиар буурна
- Моторын хүч мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэх мэт олон давуу талуудтай. ХОТЫН ТӨВӨӨР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ.
ЗАХИАЛАХ УТАС: 7722-8822 ДЭЛГЭРЭНГҮЙ