АВТОМАШИНЫ ХЯНАХ САМБАРЫН ГЭРЭЛ

Улаан өнгийн анхааруулга:

Автомашины хянах самбар дээрхи бүхий л улаан өнгийн анхааруулга нь онцгой сануулагт багтах бөгөөд эдгээр асуудлыг шийдсэний дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хэрэгтэй. 

Суудлын даруулганы сануулга:

Автомашин ассан цагаас эхлэн зорчигч болон жолооч аюулгүйн бүсийг хэрэглэх хүртэл идэвхитэй байна.

Тоормосны системийн сануулга:

Энэхүү гэрэл нь тоормосны шингэн багассан буюу тоормосны шингэний алдагдал ба наклад нимгэрсэнийг илтгэнэ. Та энэ тохиолдолд сервисд хандана уу. ABS системтэй автомашины хувьд энэхүү систем нь хэвийн үйл ажиллагаагаа алдсан байх магадлалтай.

Хэт халалтын анхааруулга:

Хэт халалтын анхааруулга гэрэл асахад та хөдөлгөөнөө яаралтай зогсоох нормал дээр хөдөлгүүр өөрөө хөрөх боломжийг олгох хэрэгтэй. 

Ослын дэр:

Зорчигчийн ослын дэр идэвхгүй болсон байна.

Манангийн гэрэл:

Таны автомашины манагийн гэрэл асахад энэхүү гэрэл асна.

Акумляторын хүчдэл:

Таны автомашины генератороос гарч буй хүчдэл зохих хэмжээнээс ихэссэн эсвэл багассан үед энэхүү гэрэл асна. Сервисд хандана уу.

Хаалга дутуу хаагдсан:

Аялалыг аюулгүй үргэлжүүлэх үүднээс та дутуу хаагдсан хаалгыг хааж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ үү.

Гэнэтийн болон ослын гэрэл:

Жолооч тээврийн хэрэгсэлд болон бусад шалтгааны улмаас анхааруулах гэрлийг асаах үед энэхүү гэрэл идэвхжинэ.

Хөдөлгүүрийн тосны даралт:

Энэхүү анхааруулах гэрэл нь хөдөлгүүрийн тосны даралт багассан үед идэвхжинэ. Та яаралтай хөдөлгөөнөө зогсоож хөдөлгүүрээ 5мин орчим унтраатай байлгаж тосны хэмжээг шалган Сервисд хандана уу.

Яндангийн шүүлтүүр:

Дотоод шаталтын хөдөлгүүрээс гарах бохир утааг шүүх зориулалттай шүүлтүүрийн ажиллагаа хэвийн бус үед идэвхжинэ.

Урд яваа тээврийн хэрэгсэл хэт ойр:

Хөдөлгөөний дунджаас дээш хурд авсан үед урд яваа автомашинтай хэт ойртоход идэвхжинэ.

ABS тоормосны системийн сануулга:

Энэхүү сануулах  гэрэл нь таны автомашины ABS тоормосны систем ажиллахгүй байгааг илтгэнэ. Жич: Тоормос бүрэн ажиллагаагаа алдаагүй.

Хөдөлгүүр болон зарим цахилгаан электрон удирдлагын системд доголдол илэрсэн:

Сервисд хандаж комьпютер оношлогоо хийлгэх хэрэгтэй.

Сануулах гэрэл:

Энэхүү гэрэл сануулга өгөх зорилгоор автомашины самбар дээрхи бусад анхааруулах гэрэл, нэмэлт мэдээлэлтэй хослон идэвхжинэ.

Дугуйны хийн даралт:

Автомашины дугуйн хийн даралт үйлдвэрийн зааснаас багассан тохиолдолд асна. Манай замын нөхцөлд үйлдвэрийн заасан даралтын хэмжээнээс бууруулах шаардлага гардаг.

Арын цонхны халаагуур:

Автомашины арын цонхны халаагуур ажиллаж буйг илтгэнэ.

Бага насны хүүхдийн аюулгүйн систем:

Хөдөлгөөний үед бага насны хүүхэд санамсаргүйгээр аль нэг хаалгыг  нээхээс сэргийлэн бүх хаалгыг түгжих систем идэвхжсэн эсэхийг харуулна.

Хурд цоожлогч:

Энэхүү сануулах гэрэл жолооч хурд цоожлогчийг идэвхижүүлсэн үед асна.

Салхины шилний цанталтаас хамгаалах:

Энэхүү сануулах гэрэл нь жолооч цонхны цанталтыг арилгах  системийг идэвхжүүлэхэд

Асах ба цан арилсан үед цэнэг хэмнэх үүднээс унтраана уу.

Шарвалтын эсрэг систем:

Шарвалтын эсрэг сануулах гэрэл нь ABS систем ажиллагаагүйг илтгэх гэрэлтэй хамт асах ба  таны тээврийн хэрэгсэл шарвахгүй байх баталгаагүй мөн Тэнхлэг тохиргоо, дугуйны хэмжээ адил биш байх үед ба гөлгөр, чийгтэй гадаргуу дээр явахад мөн сануулга болж асна.

AWD буюу 4 дугуйгаар зүтгэх:

Автомашины мост залгагдсан ба 4дугуйгаар зүтгэх үед энэхүү гэрэл асна.

Хүч дамжуулах ангийн эвдрэл:

Энэхүү гэрэл нь  хүч дамжуулах ангид эвдрэл гарсаныг илтгэх ба хөдөлгүүрийг яаралтай Зогсоох сануулга бөгөөд мэрэгжлийн засварчинд хандах хэрэгтэй.

Халаагч:

Хөдөлгүүрийн ажлын камерийг халааж асалтыг дэмжих үүрэгтэй систем. Түлхүүр үлхсэнээр асаж тодорхой хугацааны дараа унтарна. 

Тусгаарлах шугмын сануулга:

Замын тусгаарлах шугамд ойртох буюу үргэлжилсэн шугамыг давах үед идэвхжинэ.

Салхины шил цэвэрлэх ус дууссан:

Салхины шилийг угаах төхөөрөмж дэх усны нөөц дуусахад асах сануулга.

Түлшний шүүр:

Түлшний шүүрийг солих шаардлагатай.

Засвар үйлчилгээ шаардлагатай:

Таны автомашин оношилгоонд орох буюу засвар үйлчилгээ шаардлагатай байна. 

Эко жолоодлого:

Байгал орчинд ээлтэй үнэмлэхүй бага хорт утаа ялгаруулах горим идэвжсэн.

Өндөрлөгөөс буух горим буюу EBS:

Энэхүү горим идэвжсэнээр тоормос автоматаар ачааллаж танийг тоормос дээр хөлөө байнга байрлуулахаас чөлөөлөхөөс гадна маневрлах боломж олгоно. 

Холын гэрэл:

Автомашины холын гэрэл ассан байна.

Замын гадаргуу:

Дугуй гадаргуу дээр үйлчлэх үрэлтийн коефцэнт их буюу хальтрах шарвах магадлалтай тул бага хурдаар сэрэмжтэй явна уу.